Add your promotional text...

Мэдээний тойм – 3L4MOHS төслийн явцын мэдээ - 2025

Европын Холбооны дээд боловсролыг дэмжих ERASMUS-ийн санхүүжилттэй “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын цахим сургалтын төв”ийг байгуулах зорилготой “3L4MOHS” төслийн хамгийн сүүлийн үеийн үйл ажиллагааны явцын талаар та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна.Монгол улсын ХЭМАБ-ын салбарт өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар 2023 оны 12-р сард хэрэгжиж эхэлснээс хойш уг төсөл нь оролцогч талуудын хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлээр зорилгодоо хүрэхийн тулд тогтвортой ургашилсаар байгаа билээ.

Лого - 3L4MOHS төсөл
Лого - 3L4MOHS төсөл
Лого - Европын Холбоо
Лого - Европын Холбоо
white printer paper on green typewriter
white printer paper on green typewriter

Цахим Лаборатори Байгуулах Ажил - ХПК

Төслийн хүрээнд Хэнтий аймгийн Политехник коллеж европын холбооны санхүүжилтээр олгогдсон “Хэмжиж шалгах багаж” болон “Компьютер, тоног төхөөрөмж” – өөр байгуулагдах цахим лабораторын засвар болон дотоод тохижилтын ажлыг суралцагчдын амралтын хугацаанд буюу 2025.01.06-аас 17-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

Хичээл Бэлтгэл

Монгол улс дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал төслийн хүрээнд цахим сургалтын платформд байршуулах хичээлүүдийг бэлтгэх үйл ажиллагаа 2025 оны 1-р сараас эхлэн эрчимтэй явагдаж байна.

Флоу Процесс Сургалт - ШУТИС

ШУТИС-ийн ҮТС-ийн “LEATHUB” төвийн европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний 9 нэр төрлийн 40 ширхэг багаж, компьютерийн лабораторийн зайн сургалтын төхөөрөмжүүд орж ирлээ. Уг орчны үнэлгээний багажнуудын ашиглалтын талаар “Флоу процесс” компаний зохион байгуулсан сургалтанд хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн тэнхимийн ХАБЭА-н хичээл ордог багш нар хамрагдаж цаашид сургалт, судалгаанд ашиглах боломж нээгдлээ.Сургалт дараах багажнуудын ашиглалтын талаар зохион байгуулагдлаа.

  • Гэрлийн урсгал хэмжигч

  • Дууны түвшний хэмжигч

  • Механик тоног төхөөрөмжийн ердийн чичиргээг хэмжих цахилгаан хурдатгал бүхий дижитал чичиргээ хэмжигч

  • Агаарын шалгагч (температур/чийгшил/CO2/VOC

  • Нарийвчилсан дууны хэмжигч

  • Хэт ягаан туяаны цацраг хэмжигч

  • Гар болон бүх биеийн мэдрэгч бүхий хүний чичиргээ хэмжигч

  • Нүүрстөрөгчийн давхар ислийн концентраци, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжилтийн тоолуур

  • Агаар дахь тоосонцорын тоолуур