Add your promotional text...
3L4MOHS Төслийг Сурталчлах
Үйл Ажиллагаа - 2026
Монгол Улсад хэрэгжиж буй 3L4MOHS (Монгол Улсын Насан Туршийн Боловсрол: Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдал) төслийн сурталчилгааны хүрээнд дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.


"Өглөөний цай" уулзалт — ХАБЭА-н платформын туршилтын сургалтын бэлтгэл
ХАБЭА-н ажилтан бэлтгэх цахим платформын туршилтын сургалтын бэлтгэл ажлын хүрээнд "Өглөөний цай" уулзалт зохион байгуулагдлаа. Уулзалтын үеэр оролцогч аж ахуйн нэгжүүдийн инженер техникийн болон ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудыг бүртгэж, цаашдын сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Хэнтий аймгийн Политехник коллеж — Цахилгаанчин мэргэжлийн оюутнуудад мэдээлэл өгөх уулзалт
ХАБЭА-н ажилтан бэлтгэх цахим платформын туршилтын сургалтын бэлтгэл ажлын хүрээнд Хэнтий Аймаг дахь Политехник коллежийн барилгын цахилгаанчин мэргэжлийн 1-р курсын 25 оюутанд мэдээлэл өглөө. Оюутнуудад платформыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгч, ХАБЭА-ын сургалтын практик мэдлэг, ур чадвар эзэмших боломжийг танилцуулсан байна.
Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалт
Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нийт ажилтнуудад зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлж, ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэхэд чиглэсэн чухал мэдээлэл, зөвлөмжүүдийг өглөө.
Дижитал ХАБЭА кабинет болон байгууллага хоорондын хамтын ажиллагаа
Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид дижитал ХАБЭА кабинет байгуулж, сургалт болон дадлагын үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. Политехник коллеж нь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл, сургалт, туршлага солилцох боломжийг нэмэгдүүлж, байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх чухал алхам боллоо.








Өмнөговь аймгийн Политехник коллежийн оюутнуудад мэдээлэл өгөх уулзалт
ХАБЭА-н ажилтан бэлтгэх цахим платформын туршилтын сургалтын бэлтгэл ажлын хүрээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн дээд сургуулийн харьяа Политехник коллежийн техникийн боловсрол, ХАБЭА болон уурхайн машин механикийн ашиглалт мэргэжлийн 42 оюутанд мэдээлэл өгч, платформын үйл ажиллагаа болон сургалтын боломжуудыг танилцуулсан. Туршилтын сургалтад хамрагдах оюутнуудын бүртгэлийг амжилттай хийж, цаашдын сургалтын үйл явцыг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг бүрэн хангаж ажиллалаа.
167 дугаар ангийн цэргүүдэд зориулсан ХАБЭА-н сургалтын платформын танилцуулга
Өмнөговь аймгийн Политехник коллежийн баг хамт олон 167 дугаар ангийн 63 цэрэгт зориулан ХАБЭА-н ажилтан бэлтгэх цахим платформын сургалтыг танилцуулж, гамшгаас хамгаалах болон бэлэн байдлыг хангах талаар хичээл заалаа. Ингэснээр цэргүүд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэх, гамшгийн үед зөв арга хэмжээ авах чадвараа дээшлүүлэх боломж бүрдсэн билээ.
Мэдээлэл өгөх уулзалт — Гагнуурчин болон Цахилгаанчин мэргэжлийн оюутнууд,
Өмнөговь аймгийн Политехник коллежийн гагнуурчин, цахилгаанчин мэргэжлийн 3-р курсын 45 оюутанд ХАБЭА-н ажилтан бэлтгэх цахим платформын туршилтын сургалтын танилцуулгыг хийж, шаардлагатай мэдээллийг хүргэлээ.
Мэргэшүүлэх сургалт — Хэмжих, шалгах багаж ашиглах
2026 оны 3 дугаар сарын 5-нд Хэнтий аймаг дахь Политехник коллежийн багш Б.Бадамханд "Хэмжих, шалгах багаж ашиглах" сэдвээр 6 цагийн мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулав. Сургалтад нийт 7 оролцогч хамрагдаж, ажлын байрны орчны нөхцөл байдлыг үнэлэх, түүнтэй холбоотой мэргэжлийн өвчлөл үүсэх эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөхөд шаардлагатай онол‑практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн эзэмшлээ. Сургалтын явцад оролцогчид хэмжилт, туршилтыг зөв гүйцэтгэх аргачлал, зөвшөөрөгдөх дээд хэмжээг тооцон дүгнэлт гаргах чадвар, мөн хэмжих багажийг мэргэжлийн түвшинд ашиглах дадлыг сайжруулсан нь сургалтын гол үр дүн байв.








МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн ажилтнуудад зориулсан ХАБЭА-н сургалт
3L4MOHS төслийн хүрээнд МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн ажилтнуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэдлэг олгох, осол эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллах дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг багш Д.Өлзийжаргал удирдан явуулж, нийт 22 ажилтан хамрагдсан байна. Сургалт нь хөдөлмөрийн аюулгүй байдлын үндсэн ойлголт, ажлын байрны эрсдэл ба аюулыг тодорхойлох арга, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжит шийдлүүд, ажлын байрны зөв дадал, соёл төлөвшүүлэх зарчим, онцгой нөхцөлд авах арга хэмжээ зэрэг сэдвүүдийг багтаасан.
Хэнтий аймгийн Политехник коллежийн нийт ажилтны ХАБЭА-н сургалт
Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж дээр авто замын засвар, арчлалтын ажил эхлэхийн өмнө ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрүүдэд ХАБЭА-ийн нийт ажилтны сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг Политехник коллежийн дэргэдэх ХАБЭА зөвлөл хамтран зохион байгуулж, оролцогчдод онол, дадлагыг хослуулсан хэлбэрээр мэдлэг, ур чадвар олгосон үр дүнтэй арга хэмжээ болсон юм.




Эдгээр үйл ажиллагаанууд нь 3L4MOHS төслийн хүрээнд Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаархи мэдлэгийг түгээх, төслийн хүрээнд явагдаж буй ажлуудыг олон нийтэд таниулах сурталчлахад чухал хувь нэмэр орууллаа.


Холбогдох утас / цахим шуудан
3l4mohs@gmail.com
Сошиал хаягууд
Манай төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
(976) 99159925
Анхааруулга
Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for them.
Европын Холбооноос санхүүжүүлдэг. Хэдий тийм ч Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ын санааг илэрхийлсэн үзэл бодлыг тусгах албагүй бөгөөд санал бодол нь зөвхөн зохиогчийнх. Европын холбоо болон EACEA ч тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй.
