Add your promotional text...
Мэдээний тойм – 3L4MOHS төслийн явцын мэдээ
Европын Холбооны дээд боловсролыг дэмжих ERASMUS-ийн санхүүжилттэй “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын цахим сургалтын төв”ийг байгуулах зорилготой “3L4MOHS” төслийн хамгийн сүүлийн үеийн үйл ажиллагааны явцын талаар та бүхэнтэй сэтгэгдлээ хуваалцаж байгаадаа баяртай байна.Монгол улсын ХЭМАБ-ын салбарт өөрсдийн хувь нэмэрээ оруулахаар 2023 оны 12-р сард хэрэгжиж эхэлснээс хойш уг төсөл нь оролцогч талуудын хамтын хүчин чармайлт, хичээл зүтгэлээр зорилгодоо хүрэхийн тулд тогтвортой ургашилсаар байгаа билээ.
Грекийн Патрас дахь нээлтийн уулзалт:
Төслийн үйл ажиллагаа нь Грекийн Патрас хотод амжилттай зохион байгуулагдсан төслийн гол оролцогч талуудын нээлтийн уулзалтаар эхэлсэн билээ. Энэхүү нээлтийн уулзалтын үеэр төслийн зорилго, зорилт, хүлээгдэж буй үр дүнг тоймлон танилцуулсан ба энэ нь бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, урам зоригийг бий болгосон чухал мөч байсан юм.
Таниулан, түгээх төлөвлөгөө:
Уулзалтын үеээр манай баг “төслийн таниулан, түгээх төлөвлөгөөг” эцэслэн гаргасан ба зорилгодоо хүрэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. Энэхүү иж бүрэн баримт бичиг нь төслийн явц, үр дүн, үйл ажиллагаанаас олж авсан туршлагыг төсөлд оролцогч талууд болон олон нийттэй хуваалцах дэлгэрэнгүй төлөвлөгөө болж байгаа юм, Ил тод харилцаа холбоо, мэдээллийг өргөнөөр түгээх нь бидний төслийн үр нөлөөг нэмэгдүүлэх чухал тулгуур багана болно гэдэгт бид гүнээ итгэлтэй байна.
Удахгүй болох дугуй ширээний ярилцалга:
2024 оны 3-р сарын 28-нд ХЭМАБ-ын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон төлөвлөж байгаа цахим сургалттай холбоотой дугуй ширээний ярилцалгыг зохион байгуулах гэж байгаадаа баяртай байна. Энэхүү уулзалт нь засгийн газрын агентлагууд, уул уурхай, барилга, боловсрол зэрэг олон салбарын оролцогч талуудад өөрсдийн харах өнцөг, тулгарч буй сорилт, хэрэгцээ шаардлагаа хуваалцах онцгой боломжийг олгох юм. Нээлттэй яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг дэмжсэнээр бид оролцогч талуудынхаа тодорхой шаардлага, хэрэгцээг илүү гүнзгий ойлгож, улмаар түүнд тохирсон шийдэл, гарцыг бий болгохыг зорьж байгаа билээ.
Дараагийн алхамууд:
Дугуй ширээний ярилцлагын дараа бидний анхаарал Монгол улсын өнөөгийн ХЭМАБ-н сургалтын материал, арга аргачлал болон орчин үеийн цахим сургалтын чиг хандлага, эрэлт хэрэгцээнд нарийвчилсан дүн шинжилгээ хийхэд чиглэнэ. Энэхүү үнэлгээ нь сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсронгуй болгох, интерактив цахим сургалтын платформыг хөгжүүлэх, сайжруулахад дэм болох үнэ цэнэтэй мэдээллээр биднийг хангана гэдэгт итгэлтэй байна. Бид цаашид хүртээмжтэй, сонирхолтой, үр дүнтэй сургалтын орчныг бүрдүүлэхийн тулд хамгийн сүүлийн үеийн технологи, мэдээллийг ашиглахыг эрмэлздэж байгаа юм.
Багийн уур амьсгал ба оролцоо:
Бид энэ төслийн төлөө хамтран ажиллаж буй эв нэгдэлтэй, урам зоригтой баг хамт олноороо үнэхээр бахархаж байна. Гишүүн бүр өөрийн өвөрмөц туршлага, хэтийн төлөвлөгөө, хүсэл эрмэлзэлээ хуваалцаж эрч хүчтэйгээр хамтын ажиллагааны соёлыг бий болгохын төлөө хувь нэмрээ оруулж байгаа юм. Чухамхүү энэхүү хамтын ажиллагаа, тууштай сэтгэл нь биднийг урагшлуулж, ХЭМАБ-н сургалтын үйл ажиллагааг сайжруулах чухал ач холбогдолтой өөрчлөлт хийх бидний хүсэл зоригийг өдөөж байна.
Төгсгөлд нь бид “3L4MOHS” төсөлд тууштай дэмжлэг, оролцоо, хувь нэмрээ оруулж байгаа бүх оролцогч талууддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Бид хамтдаа илүү аюулгүй, эрүүл ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллаж цаашдын аялалдаа амжилт гаргахыг тэсэн ядан хүлээж байна.
Холбогдох утас / цахим шуудан
3l4mohs@gmail.com
Сошиал хаягууд
Манай төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
(976) 99159925
Анхааруулга
Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for them.
Европын Холбооноос санхүүжүүлдэг. Хэдий тийм ч Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ын санааг илэрхийлсэн үзэл бодлыг тусгах албагүй бөгөөд санал бодол нь зөвхөн зохиогчийнх. Европын холбоо болон EACEA ч тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй.