Add your promotional text...
3L4MOHS Төслийн хүрээнд Хэнтий аймаг дахь Политехник коллеж дугуй ширээний уулзалт зохион байгууллаа.
3L4MOHS төслийн хүрээнд 2025 оны 03-р сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дижитал сургалтын төвийн үйл ажиллагааг нээж цаашид тогтвортой ажиллуулах арга зүйн талаар дугуй ширээний уулзалтыг амжилттай зохион байгууллаа.


Төслийн гол зорилго нь:
Монгол улсын дээд боловсролын байгууллагуудын насан туршийн сургах үйл явцыг дэмжих, бизнесүүдэд тасралтгүй боловсролыг төлөвшүүлэх, мөн эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.
Уг уулзалтанд 4 сургуулийн удирдлага, менежерүүд болон түншлэгч байгууллагуудын төлөөлөл 30 гаруй оролцогч цахим болон танхимаар хамрагдсан.
Үүнд: Нийслэл Улаанбаатар хотноо байрлах ШУТИС нь төслийн Монгол талын тэргүүлэх сургууль юм. Үүний зэрэгцээ, алслагдсан бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллагуудыг төлөөлөн Ховд их сургууль, Өмнөговь Политехник коллеж, Хэнтий аймаг дахь Политехник коллежууд хамрагдсан байна.
Энэ уулзалтаас олон үр дүнтэй санал, зөвлөмж гарсан ба оролцогч талууд тэдгээрийг өөрсдийн үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байна.


Цаашид:
Монголын их дээд сургуулиудад “Насан туршийн боловсролын төв” байгуулж, цахим сургалтын хэрэглүүрүүдийг нэвтрүүлэх
ХАБЭА-н сургалтын чанартай соёлын хандлагыг бий болгох
Их дээд сургуулиуд болон үйлдвэрүүдийн хамтын хөгжүүлэлтийг дэмжих
Насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын анхан шатны сургалтыг санал болгох зэрэг асуудал дээр хамтран ажиллах боломжтойгоо уламжлалаа.
Хэлэлцүүлгийн төгсгөлд дижитал сургалтын төвд сургалтын үйл ажиллагааг явуулах журам болон төлбөрийн талаар нэгдсэн дүгнэлтэнд хүрэх шаардлагатай байгаа дээр талууд санал нэгдлээ.
3L4MOHS төслийн хүрээнд зохион байгуулагдсан дугуй ширээний уулзалт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочид төлөөлөгчид, хэлэлцүүлэгт оролцсон нийт оролцогчдодоо талархаж илэрхийлье.


Холбогдох утас / цахим шуудан
3l4mohs@gmail.com
Сошиал хаягууд
Манай төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
(976) 99159925
Анхааруулга
Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for them.
Европын Холбооноос санхүүжүүлдэг. Хэдий тийм ч Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ын санааг илэрхийлсэн үзэл бодлыг тусгах албагүй бөгөөд санал бодол нь зөвхөн зохиогчийнх. Европын холбоо болон EACEA ч тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй.