Add your promotional text...

Манай баг

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг дэмжих манай консорциумтай танилцана уу.

Манай баг...

Тус консорциумд хоёр их сургууль, хоёр коллежоос бүрдсэн Монгол улсын дөрвөн дээд боловсролын байгууллага багтаж байна. Нийслэл Улаанбаатар хотноо байрлах ШУТИС нь төслийн Монгол талын тэргүүлэх сургууль юм. Үүний зэрэгцээ , алслагдсан бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг, туршлага багатай байгууллагуудыг төлөөлөн Ховд их сургууль, Хэнтий аймаг дахь Политехник Коллеж, Өмнөговь Политехник Коллеж – ууд оролцож байна. Төслийн үйл ажиллагааг түгээx, олон нийтэд сурталчлаx ажлыг ХАБЭА-н үйл ажиллагаа зохион байгуулдаг “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ xариуцаж ажиллаx болно. Мөн, АХҮ болон ШУТИС хамтран салбартаа аудитийн үйл ажиллагаа үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.

Европын холбооноос Патрасын их сургуулийн Анагаах ухааны сургууль төслийн удирдагчаар ажиллаж байна. Палермогийн их сургууль, Кадизийн их сургууль, туршлагатай ашгийн бус байгууллага болох CBHE(CRETHDEV) , зөвлөхөөр SME (GuruServices.BIZ) тус тус Европын холбоог төлөөлөн хамтран ажиллаж байна. Монголын оролцогч талууд нь боловсролын бүтцийг сайжруулахад чиглэн ажиллаж, XR, тогоомжуулалт зэрэг шинэлэг сурган хүмүүжүүлэх аргуудыг ашиглан сургалтыг цахимжуулснаар Монголын дээд боловсролын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулах болно.

Уг төслийн хүрээнд Монгол Улсын дээд боловсролд Насан туршийн боловсролыг нэвтрүүлэх замаар Тогтвортой хөгжлийн 4-р зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд Монголын аж ахуйн нэгжүүдэд тасралтгүй боловсролыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээшлүүлэх зэрэг үндсэн зорилтууд багтана. Нэмж дурдахад энэхүү төсөл нь дээд боловсролд дижитал өөрчлөлт, оролцоог дэмжих зорилготой юм.

Тус төслийн гол зорилго нь Монголын их дээд сургуулиудад Насан туршийн боловсролын төв байгуулж, цахим сургалтын хэрэглүүрүүдийг нэвтрүүлэх юм Энэхүү төсөл нь чанартай соёлын хандлагыг бий болгох, их дээд сургуулиуд болон үйлдвэрүүдийн хамтын хөгжүүлэлтийг дэмжих, насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын анхан шатны сургалт санал болгоход чиглэнэ.