Add your promotional text...
Хамтран ажиллагч талууд
Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлыг дэмжих манай консорциумтай танилцана уу.
Патрасын ИС
Патрасын их сургууль 1964 онд үүсгэн байгуулагдаж , аажмаар үйл ажиллагааныхаа хүрээг тэлэн өргөжүүлсээр ирсэн баялаг түүхтэй. Баруун Грекийн Их Сургууль, Баруун Грекийн Технологийн Боловсролын Хүрээлэнтэй нэгдсэнээр тус их сургууль нь оюутны элсэлт, багш нарын тоо, тэнхимийн тоо зэрэг төрөл бүрийн хэмжүүрээр Грекийн гурав дахь том их сургууль болтлоо өргөжөөд байна. Тус их сургууль нь боловсрол, эрдэм шинжилгээний ажилд тууштай хичээл зүтгэл гаргасаар ирсэн бөгөөд 35 тэнхим, өргөн цар хүрээтэй лабораторийн тоног төхөөрөмж, Эрүүл мэнд, Байгаль орчин, Мэдээлэл зүй гэх мэт салбарт тэргүүлэгч гэдгээрээ алдартай.
Патрасын их сургууль нь 3L4MOHS төслөөр дамжуулан эрүүл мэнд, аюулгүй байдлын салбарт хамгийн сүүлийн үеийн судалгаа, санаачлагыг хэрэгжүүлэхэд тэргүүлэх үүрэг, нөлөөтөй ажиллаж байна. Тус их сургууль нь өөрийн мэдлэг чадвар, нөөц бололцоогоо ашиглан эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны талаар ойлголтыг сайжруулах, хэрэгжилтийг ахиулах зэрэг төслийн зорилтуудад идэвхитэй хувь нэмрээ оруулж байна. Энэхүү стратегийн оролцоо нь их сургууль зөвхөн эрдэм шинжилгээний өндөр амжилтад хүрэхийн тулд төдийгүй өдөр тутмын амьдралд тулгарах сорилтуудыг шийдвэрлэх, нийгэмд эерэг нөлөө үзүүлэхэд чиглэн ажиллаж байгаагийн тод жишээ юм . 3L4MOHS төсөл зэрэг хамтарсан төслүүдээр дамжуулан Патрас их сургууль нь бүс нутгийн болон дэлхийн хэмжээнд эрүүл мэнд, аюулгүй байдлын салбарын ирээдүйн дүр төрхийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.
ШУТИС
Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль (ШУТИС) нь 60 гаруй жилийн турш Монгол Улсын боловсролын инноваци, дэвшлийн тэргүүн эгнээнд явж ирсэн баялаг түүхтэй. 1960-аад онд үүсгэн байгуулагдсан ШУТИС нь эрдэм шинжилгээний өндөр амжилт, судалгаа шинжилгээ, нийгмийн хөгжилд тууштай зүтгэдгээрээ алдар хүндтэй сургалтын байгууллага юм. 2030 он гэхэд энтрепренер их сургууль болох стратегийн алсын хараатай ШУТИС нь дотоод болон олон улсын хэмжээнд инноваци, энтрепренершип, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой. Хүртээмжтэй, чанартай боловсрол олгох эрхэм зорилгодоо үнэнч ШУТИС нь хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн эрэлт хэрэгцээг шийдвэрлэх, cорилтыг даван туулах, нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулах боловсон хүчнийг бэлтгэхийн төлөө тасралтгүй ажиллаж байна. ШУТИС нь олон улсын төслүүдэд идэвхтэй оролцон Монгол Улсын боловсролын салбарыг хөгжүүлэхийн төлөө тууштай зүтгэсээр байна.
3L4MOHS төслийн хүрээнд ШУТИС нь алслагдсан бүс нутгуудын боловсролын салбарт шинэчлэлт хийхэд өөрийн туршлага, нөөц бололцоогоо ашиглан чухал үүрэг гүйцэтгэн ажиллана. ШУТИС нь Монголын талын тэргүүлэгч их сургуулийн хувьд боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахад чиглэн ажиллаж цахим сургалтын төв, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй. ШУТИС нь идэвхтэй оролцоо, стратегийн манлайллаар дамжуулан алслагдсан бүс нутгийн иргэдийн олон талт хэрэгцээг үр дүнтэй шийдвэрлэх, хувь хүмүүст нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай боловсрол, ур чадвар олгохыг зорьж байна. Төслийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлснээр ШУТИС нь боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдлыг дэмжих, улмаар Монгол Улс, ард түмнийхээ цогц хөгжил, сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй байгаагаа батлан харуулж байна.
КИС
Өмнөд Испанийн нутагт байрлах Кадизийн их сургууль (КИС) нь 1979 оны 10-р сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ. КИС нь мэдлэг,соёл, ёс суртахууны өндөр стандартыг даган мөрдөж чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой. Мөн байгаль орчинд ээлтэй нийгэмлэгийг байгуулснаар дэлхийн нийгмйн хөгжилд хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна.
КИС нь Кадиз муж дахь дөрвөн кампус дээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд бакалавр, магистр, доктор болон мэргэшүүлэх зэргийн олон чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Тодруулбал, урлаг, хүмүүнлэг, бизнес, шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэнд, нийгэм, хууль эрх зүй зэрэг чиглэлээр нийт 69 бакалавр болон мэргэшүүлэх хөтөлбөр, 34 магистрын хөтөлбөр (2 Erasmus Mundus) , 39 докторын хөтөлбөртөйгөөр (1 Erasmus Mundus) үйл ажиллагаагаа явуулж байна.
КИС нь Биеийн тамир, спортын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт асар их туршлагатай бөгөөд орчин үеийн технологи ашиглан чанартай боловсрол олгодог. . 3L4MOHS төслийн хүрээнд UCA нь MOVE-IT судалгааны бүлгээр дамжуулан хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын цахим сургалтад анхаарлаа хандуулж ажиллах болно. Нэмж дурдахад, КИС нь төслийн зорилгод хүрэхийн тулд төсөлд оролцож буй байгууллагуудтай хамтран ажиллана.
Палермогийн ИС
1806 онд байгуулагдсан Палермогийн их сургууль нь Сицилийн төвд байрлах нэр хүндтэй сургууль юм. Хууль зүй, анагаах ухааны тэнхимүүд анх байгуулагдаж байсан 1498 оноос эхтэй тус их сургууль нь эрдэм шинжилгээ, судалгааны баялаг өв уламжлалтай. 1307 онд баригдсан тус сургуулийн төв барилга нь Палермогийн сургалтын төв гэдгээрээ алдартай олон зууныг дамжин ирсэн үнэлж баршгүй түүхийн өв юм. Өнөөдөр ПИС нь Палермо дахь үндсэн кампусаасаа гадна Агригенто, Кальтаниссетта, Трапани зэрэг олон кампусуудад үйл ажиллагаагаа явуулдаг. Олон төрлийн салбарыг хамарсан 16 факультетээс бүрдэх Палермогийн их сургууль нь орон нутгийн болон дэлхийн хэмжээнд мэдлэгийг дээшлүүлэх, инновацийг дэмжих зорилготой.
Палермогийн Их Сургууль нь 3L4MOHS төсөл зэрэг хамтын төслүүдэд идэвхтэй оролцож, орчин үеийн сурган хүмүүжүүлэх арга зүй, цахим сургалтын хэрэглүүрийн талаар туршлага солилцоход хүчин чармайлт гаргасаар байна. Энэхүү төсөлд оролцсоноороо ПИС нь боловсролын практикийг сайжруулах, үндэсний болон олон улсын хэмжээнд боловролын инновацийг дэмжихэд өөрийн баялаг мэдлэг, нөөц бололцоогоороо хувь нэмрээ оруулна. Энэхүү стратегийн оролцоо нь дээд боловсролын байгууллагуудын сургалтын үр дүнг сайжруулахын тулд эрдэм шинжилгээний ур чадвараа ашиглан Итали болон бусад орнуудын сургалтын арга зүйн ирээдүйг тодорхойлоход хичээнгүйлэн зүтгэж байгааг илэрхийлж байна.
AХҮ ТББ
Аюулгүй хөдөлмөрийн үндэс төрийн бус байгууллага (АХҮ ТББ) нь эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулдаг, төсөл хэрэгжүүлэх чиглэлээр мэргэшсэн нэр хүндтэй байгууллага юм. Үндэсний болон олон улсын төслүүдээс хуримтлуулсан арвин туршлагатай AХҮ ТББ нь аюулгүй хөдөлмөр, эрүүл мэндийн салбарт тууштай зүтгэдгээрээ олны талархлыг хүлээсэн. Тус ТББ нь стандартыг дагаж мөрддөг гэдгээрээ алдартай бөгөөд олон төрлийн төслүүдийг чадварлаг удирдаж, өөрсдийгөө салбартаа тэргүүлэгч гэдгээ батлан харуулсаар байна. Аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, салбартаа нөлөө үзүүлэхийн тулд АХҮ ТББ нь хийж буй ажил бүрээ амжилттай болгохын төлөө тууштай хичээл зүтгэл гаргасаар байна.
3L4MOHS төслийн хүрээнд AХҮ ТББ нь гол үүрэг гүйцэтгэж, түгээн дэлгэрүүлэх үйлсийг удирдан чиглүүлж, хувь нэмрээ оруулна. АХҮ ТББ нь эерэг өөрчлөлтийг бий болгохын тулд өөрсдийн туршлага, нөөц бололцоогоо ашиглан хариуцлагатай, үр дүнтэй төслийн менежментийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллана. АХҮ ТББ нь алхам тутамдаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, төслийг нямбай хэрэгжүүлэхийн төлөө зүтгэдэг
CRETHIDEV
Бүтээлч сэтгэлгээний хөгжил (CRETHIDEV) нь насан туршийн боловсрол, байгаль орчныг хамгаалах, инноваци, хөдөлмөр эрхлэлт, орон нутгийн хөгжил, эрүүл мэнд, спорт, соёл урлаг зэрэг олон чиглэлээр судалгаа хийж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зорилготой ашгийн бус байгууллага юм. CRETHIDEV нь их дээд сургуулиуд, компаниуд, төрийн байгууллагууд, сургалтын төвүүдтэй хамтран ажилласнаар орон нутаг, бүс нутаг, үндэстэн, Европ, олон улсын түвшинд мэдлэгийн иж бүрэн санг бий болгож, төрөл бүрийн салбарт тохиолдох саад бэрхшээлийг хөнгөвчлөх зорилготой юм. Тус байгууллагын үйл ажиллагаа чанарын стандартыг бүрэн хангаж байгаа нь төслийн менежмент, хяналт , үр дүн зэргээс илт харагдсаар ирсэн.
CRETHIDEV нь 3L4MOHS төсөлд онцгойлон оролцож, төслийн зорилгод хүрэхийн тулд идэвхтэй хувь нэмэр оруулж байна. CRETHIDEV нь судалгаа, сургалтын чиглэлээр өөрийн туршлагаа ашиглан боловсролын практикийг сайжруулж, сурган хүмүүжүүлэх арга зүй, цахим сургалтын хэрэглүүрүүдийг нэвтрүүлнэ. Энэхүү стратегийн оролцоо нь байгууллагын эерэг өөрчлөлтийг дэмжих, олон талын оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, эцсийн дүндээ боловсрол болон бусад салбарт эерэг нөлөө үзүүлэхийг эрмэлзэж байгааг харуулж байна.
GURU
GuruServices.Biz нь орлого, ашгийг нэмэгдүүлэх шинэлэг атлаа практик шийдлүүдийг хүргэхээр зорьж буй брэнд, бизнесийн өсөлтийн хүчирхэг төв юм. GuruServices.Biz нь дэлхий даяарх урдаа томоохон зорилго тавьсан бизнесийн багуудад туслахад голчлон анхаарч, даалгаварын биелэлтийг нарийн шалгаж ажилладаг. Байгууллагын системтэй бизнесийн үйл ажиллагаа нь зах зээлд бодит үр дүнд хүрэх баталгаа болдог.
GuruServices.Biz-ийн эрхэм зорилго нь бизнесийн тэргүүлэх багуудын чадавхийг нэмэгдүүлэх, брэнд, бүтээгдэхүүн, орлого, ашгийн хувьд хамгийн сайн үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах явдал юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд олон жилийн ажлын туршлагаар боловсронгуй болгосон шилдэг багаж хэрэгсэл, ур чадвар, арга зүй, түүнчлэн үйлчлүүлэгчийн тодорхой хэрэгцээнд нийцүүлэн тохируулсан, практик арга барилыг хослуулан ажиллаж байна. GuruServices.Biz нь 3L4MOHS төсөлд идэвхтэй оролцож чухал ойлголт, шийдлүүдийг түгээн дэлгэрүүлэхэд төвлөрч ажилллана.
ӨПК
Өмнөговь Политехник коллеж нь 13 мэргэжилийн сургалт, 700 гаруй оюутан , 70 гаруй ажилтан албан хаагчтай боловсролын байгууллага юм. Тус коллеж нь хичээлийн байр, дадлагын байр, дотуур байр, компьютерийн лаборатори, номын сан зэргээр сургалтын таатай орчинг бүрдүүлдэг. 80 гаруй хувь нь бакалаврын зэрэгтэй , туршлагатай багшлах боловсон хүчин нь тус коллежийн чанартай сургалт явуулдагийг батлан харуулж байна.
Өмнөговь Политехник коллеж нь 3L4MOHS төсөлд хамтран ажилласнаар алслагдсан бүс нутагт эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааг сурталчлахад хувь нэмэр оруулна . Тус коллеж нь сургалт явуулах замаар хувь хүмүүст ур чадвар эзэмшүүлэхээс гадна нийгэмд аюулгүй байдал, эрүүл мэндийн соёлыг төлөвшүүлдэг. Цаашилбал, коллеж нь олон улсын хамтын ажиллагааны төсөлд оролцож байгаа нь алслагдсан бүс нутагт боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чин хүсэлтэй байгаагаа харуулж байна. Өмнөговь Политехник коллеж нь 3L4MOHS төсөлд оролцон эерэг өөрчлөлтийг авчрах, хувь хүн, олон нийтийг чадавхжуулахын төлөө зүтгэнэ.
.
KhPC
Одоогоос 54 жилийн өмнө Хөдөө аж ахуйн техникум нэртэйгээр байгуулагдсан Хэнтий аймгийн Политехник коллеж нь Монгол Улсад мэргэжлийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг магадлан итгэмжлэгдсэн сургууль юм. Монгол улсын боловсролын салбарт хувь нэмрээ оруулсаар ирсэн бахархам түүхтэй тус коллеж нь жил бүр 500 орчим оюутан элсүүлж, 1-3 жилийн хугацаатай мэргэжлийн болон техникийн боловсролын олон төрлийн сургалтыг санал болгож байна. Тус коллежийн Захиргаа, Техник технологи, Барилга, Технологи, Ерөнхий Боловсрол зэрэг факультет, тэнхимүүд нь 75 ажилтнаас бүрдэнэ.
3L4MOHS төсөлд Хэнтий аймгийн Политехник коллеж нь алслагдсан бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг, туршлага багатай байгууллагуудыг төлөөлөн оролцож байна. Энэхүү төсөлд идэвхтэй оролцсоноор тус коллеж нь боловсрол, мэргэжлийн сургалтыг дэмжихийн тулд өөрийн туршлага, нөөц бололцоогоо нэмэгдүүлнэ. Тус коллеж нь өөрийн туршлагаа ашиглан өндөр амжилт гаргахын төлөө хичээнгүйлэн ажилласнаар алслагдсан бүс нутгийн иргэд, олон нийтийг хувь хүний болон эдийн засгийн өсөлтөд шаардлагатай ур чадвар, мэдлэгээр хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. 3L4MOHS төсөлд хамтран ажилласнаар тус коллеж нь боловсролын ялгааг арилгах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой бөгөөд Монгол улсад дэлхийн хэмжээнд чадварлаг иргэдийг бий болгоход хувь нэмэр оруулах болно.
МУИС - Ховд
1979 онд Ховдын багшийн их сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан МУИС-ийн Ховд дахь салбар сургууль нь 96 багшлах бүрэлдэхүүнтэй, бакалаврын 39, магистрын 13, докторын 6 хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Алслагдсан бүс нутгийн боловсролын боломж, хүртээмжтэй байдлыг дээшлүүлэхэд тус их сургууль чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Алслагдсан бүс нутагт хэрэгжиж буй төслүүдийн хүрээнд туршлага багатай байгууллагуудын төлөөлөл болох МУИС-ийн Ховд дахь салбар нь өөрийн мэдлэг, нөөц бололцоогоо нэмэгдүүлснээр боловсрол, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг дэмжихэд хувь нэмрээ оруулна. Олон улсын төслүүдэд хамтран ажилласнаар тус их сургууль нь хувь хүн, олон нийтийг хувь хүний болон эдийн засгийн өсөлтөд шаардлагатай ур чадвар, мэдлэгээр хангадаг. Алслагдсан бүс нутгуудад чиглэсэн төсөлд идэвхтэй оролцсноор тус их сургууль нь газарзүйн байршил, байгууллагын туршлагаас үл хамааран боловсролд хүртээмжтэй байдал, тэгш байдлыг хангах боломжтойг харуулж, олон нийтэд ижил тэнцүү боломжийг бий болгохыг эрмэлзэж байна.
Холбогдох утас / цахим шуудан
3l4mohs@gmail.com
Сошиал хаягууд
Манай төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
(976) 99159925
Анхааруулга
Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for them.
Европын Холбооноос санхүүжүүлдэг. Хэдий тийм ч Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ын санааг илэрхийлсэн үзэл бодлыг тусгах албагүй бөгөөд санал бодол нь зөвхөн зохиогчийнх. Европын холбоо болон EACEA ч тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй.