Add your promotional text...

3L4MOHS Төслийг Сурталчлах Үйл Ажиллагаа


Монгол Улсад хэрэгжиж буй 3L4MOHS (Монгол Улсын Насан Туршийн Боловсрол: Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдал) төслийн сурталчилгааны хүрээнд дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.

ШУТИС - Захирлын зөвлөлийн хурал

ШУТИС-ийн ҮТС-ийн “LEATHUB” төвийн европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол дахь насан туршийн боловсрол: Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал (3L4MOSH)“ төслийн хүрээнд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний 9 нэр төрлийн 40 ширхэг багаж, компьютерийн лабораторийн зайн сургалтын төхөөрөмжүүд орж ирлээ. Уг асуудлаар цаашид ямар үйл ажиллагаа явуулах талаар сургуулийн захирлын зөвлөлийн гишүүдэд танилцуулж санал бодлоо хуваалцлаа.

ӨПК - Эрүүл мэнд, аюулгүй байдлын сургалт

Төслийн сурталчилгааны хүрээнд ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь технологийн дээд сургуулийн харъяа Политехник Коллеж техникчийн ангийн оюутнуудад эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай таницуулах сургалт зохион байгууллаа. Энэхүү сургалтын явцад эрүүл мэнд, аюулгүй байдлын зарчмуудын талаар мэдээлэл өгч, төслийн танилцуулга хийсэн юм.