Add your promotional text...


3L4MOHS төслийн санал асуулга - ШУТИС
3L4MOHS төслийн хүрээнд төсөлд оролцож буй багуудаас санал асуулга авж төсөлд оролцох болсон шалтгаан, гүйцэтгэж буй үүрэг болон баг, хамтын ажиллагааны тухай асуулаа. Та бүхэнд дараах асуултад ШУТИС ҮТС-ийн төслийн баг юу гэж хариулсныг танилцуулъя.
ШУТИС -Таныг энэ төсөлд оролцоход юу нөлөөлсөн бэ?
ШУТИС нь Монгол улсын хэмжээнд хэрэгжиж байгаа ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, их сургууль коллежийн багш нарыг чадавхжуулах, материаллаг баазыг бэхжүүлэх зэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахыг хүссэн тул энэ төсөлд оролцох нь чухал гэж олж харсан.
ШУТИС - Та энэ төсөлд ямар үүрэг гүйцэтгэж байгаа вэ?
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд удирдан, хөдөө орон нутгийн сургуулиудыг чиглүүлэх, зөвлөх үүрэгтэйгээр тус төсөлд оролцож байна.
ШУТИС - Төслийн явцад ямар сорилтуудтай тулгарсан бэ, тэдгээрийг хэрхэн даван туулсан бэ?
Төслийн багийн ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа тул хүндрэлтэй асуудал тулгараагүй байна
ШУТИС - Энэ төсөл нь бусад ижил төстэй төслүүдээс юугаараа онцлог вэ?
Монгол улсын 4 бүс нутагт ХАБЭА-н төв байгуулсанаар цахим сургалтын шинэ арга барилыг нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа.
ШУТИС - Энэ төслийн урт хугацааны үр нөлөө ямар байна гэж та харж байгаа вэ?
ХАБЭА-н сургалтыг хүссэн хүнд цаг хугацаа, орон нутгийн хамааралгүй хүргэх болоиж олгоно. Мөн шинээр байгуулагдах лаборатори анги танхим нь бодит нөхцөлд сургалтанд хамрагдах боломжийг нээж өгч байгаагаас гадна Европын Холбооны их сургуулиудын сургалтын арга барил, стандартаас туршлага судлах зам нээгдэж байгаа гэж харж байна.
ШУТИС - Төслийн багийн уур амьсгал, хамтын ажиллагааг та юу гэж тодорхойлох вэ?
Төсөлд оролцогч талуудын гүйцэтгэх ажил маш тодорхой байгаа бөгөөд төслийн багтай хамтран ажиллахад таатай байна.
ШУТИС - Төслийн амжилтад манлайлал ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
Төсөлд оролцож буй бүх сургууль, хувь хүн өөрийн гүйцэтгэж байгаа ажилдаа манлайлагч байгаа гэж харж байна.
ШУТИС - Төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан хамтарсан үйл ажиллагаа байсан уу?
Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд зөвлөх байгууллага, төслийг удирдаж байгаа сургууль оролцогч бүх талуудын хамтын ажиллагаа маш чухал хувь нэмэр оруулж байна.
ШУТИС - Энэ төсөлд оролцож буйдаа хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
Бид төслийн үйл ажиллагаанд сэтгэл ханамжтай байгаа бөгөөд цаашид илүү ихийг хүлээж байна.
ШУТИС - Та энэ төслийг бусдад санал болгох байсан уу?
Төслөөс гарах үр дүн тодорхой байгаа учраас төслийн талаар сурталчлах, санал болгоход бэлэн байна
Холбогдох утас / цахим шуудан
3l4mohs@gmail.com
Сошиал хаягууд
Манай төслийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл холбогдоно уу.
(976) 99159925
Анхааруулга
Funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for them.
Европын Холбооноос санхүүжүүлдэг. Хэдий тийм ч Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлаг (EACEA)-ын санааг илэрхийлсэн үзэл бодлыг тусгах албагүй бөгөөд санал бодол нь зөвхөн зохиогчийнх. Европын холбоо болон EACEA ч тэдний өмнөөс хариуцлага хүлээхгүй.