Add your promotional text...

Бидний төсөл

Энэхүү төслийн гол зорилго нь Монгол улсын дээд боловсролын байгууллагуудын насан туршийн сургах үйл явцыг дэмжих, бизнесүүдэд тасралтгүй боловсролыг төлөвшүүлэх, мөн эдгээр аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ. Тус төслийн өөр нэг чухал зорилго нь cургалтын арга барилыг дижитал хэлбэррүү шилжүүлэхийг дэмжин дээд боловсролын байгууллагуудыг хамруулахад оршино. Үүний үр дүнд, Монгол улсын боловсролын ерөнхий системийг сайжруулж, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.

black rolling armchair under white table
black rolling armchair under white table

Бидний төсөл

3L4MOSH – “Монгол улсын насан туршийн боловсрол“ төсөл нь дараах хоёр зорилготой: Үүнд Монгол улсын дээд боловсролын дөрвөн сургалтын байгууллага дээр насан туршийн боловролын төвүүдийг байгуулах, Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын сургалтыг цахимжуулан эдгээр төвүүд дээр туршилтын замаар хэрэгжүүлэх зэрэг багтана.

Тус консорциумд хоёр их сургууль, хоёр коллежоос бүрдсэн Монгол улсын дөрвөн дээд боловсролын байгууллага багтаж байна. Нийслэл Улаанбаатар хотноо байрлах ШУТИС нь төслийн Монгол талын тэргүүлэх сургууль юм. Үүний зэрэгцээ , алслагдсан бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг, туршлага багатай байгууллагуудыг төлөөлөн Ховд их сургууль, Хэнтий аймаг дахь Политехник Коллеж, Өмнөговь Политехник Коллеж – ууд оролцож байна. Төслийн үйл ажиллагааг түгээx, олон нийтэд сурталчлаx ажлыг ХАБЭА-н үйл ажиллагаа зохион байгуулдаг “Аюулгүй хөдөлмөрийн үндэс” ТББ xариуцаж ажиллаx болно. Мөн, АХҮ болон ШУТИС хамтран салбартаа аудитийн үйл ажиллагаа үзүүлэх чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана.

Европын холбооноос Патрасын их сургуулийн Анагаах ухааны сургууль төслийн удирдагчаар ажиллаж байна. Палермогийн их сургууль, Кадизийн их сургууль, туршлагатай ашгийн бус байгууллага болох CBHE(CRETHDEV) , зөвлөхөөр SME (GuruServices.BIZ) тус тус Европын холбоог төлөөлөн хамтран ажиллаж байна. Монголын оролцогч талууд нь боловсролын бүтэц, нөөцийг дахин төлөвлөн сайжруулахад чиглэн ажиллаж, XR, тоглоомжуулалт зэрэг шинэлэг сурган хүмүүжүүлэх аргуудыг ашиглан сургалтыг цахимжуулснаар Монголын дээд боловсролын шинэчлэлд томоохон хувь нэмэр оруулах болно.

Төсөл нь 2023 оны 12 сараас 2026 оны 12 сар хүртэл үргэлжлэх бөгөөд тодорхой зорилтуудыг биелүүлэх болон хүлээгдэж буй үр дүнг хангахад төвлөрөн ажиллана.

Монголын их дээд сургуулиудад Насан туршийн боловсролын төв байгуулж, цахим сургалтын хэрэглүүрүүдийг нэвтрүүлэх нь хамгийн чухал юм Энэхүү төсөл нь чанартай соёлын хандлагыг бий болгох, их дээд сургуулиуд болон үйлдвэрүүдийн хамтын хөгжүүлэлтийг дэмжих, насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан үйлдвэрийн ажилчдад хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын анхан шатны сургалт санал болгоход чиглэнэ.