Add your promotional text...

3L4MOHS Төслийг Сурталчлах Үйл Ажиллагаа


Монгол Улсад хэрэгжиж буй 3L4MOHS (Монгол Улсын Насан Туршийн Боловсрол: Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдал) төслийн сурталчилгааны хүрээнд дараах үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүллээ.

ATEE 2024 оны Хаврын Конференц

2024 оны 5-р сарын 29-нөөс 6-р сарын 1-ний хооронд Итали улсын Бергамо хотод болсон ATEE хаврын конференц-д Палермогийн Их Сургууль-ийн багийнхан оролцон илтгэл тавьж 3L4MOHS төслийн гол зорилго, чиглэлийг танилцууллаа. Мөн төслийн зургаан ажлын багцын хүрээнд хийгдэж буй ажлуудыг онцолж, Европод байгуулагдсан шилдэг насан туршийн боловсролын төвүүдийн туршлагаас хуваалцлаа.

"Scuola Democratica" сэтгүүлийн Гурав Дахь Олон Улсын Хурал

2024 оны 6-р сарын 3-наас 6-ны хооронд Итали улсын Каляри хотод болсон "Scuola Democratica" сэтгүүлийн олон улсын хуралд UNIPA-ийн багийнхан оролцож, "Монголын Дээд Боловсрол дахь Цахим Шилжилт: Насан Туршийн Боловсролын Европын Хэтийн Төлөв" сэдвээр илтгэл тавьсан. Энэхүү илтгэлээр Монголын их дээд сургуулиудад цахим сургалтын арга зүйг нэвтрүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, боловсролын тэгш хүртээмжийг сайжруулах төслийн үндсэн зорилгыг онцлов.

Сиена Дахь Үндэсний Бага Хурал

2024 оны 2-р сарын 22-23-ны хооронд Сиена хотод болсон "Судалгаа, үйлчилгээ, нутаг дэвсгэрийн педагогикийн бодлого" сэдэвт үндэсний бага хуралд UNIPA-ийн багийнхан оролцож, Монгол Улсад хэрэгжиж буй Хөдөлмөрийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын төслийн боловсролын шинэчлэл болон нийгэмд үзүүлэх өөрчлөлтийн талаар илтгэл тавьсан. Тус илтгэл нь Монголын боловсролын системийг сайжруулахад төслийн оруулах хувь нэмрийг онцлон харуулахыг зорьсон юм.

Үйлдвэрлэгчдийн Хэлэлцүүлэг

2024 оны 6-р сарын 18-ны өдөр Монголын Арьс Ширэн Бүтээгдэхүүн Үйлдвэрлэлийн Холбоо болон ШУТИС хамтран зохион байгуулсан үйлдвэрлэгчдийн хэлэлцүүлэг дээр ШУТИС-ийн төлөөлөгчид хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаар илтгэл тавьлаа.

Стандартгүй Үйлдвэрлэл" Баримтат Кино

2024 оны 6-р сарын 27-ны өдөр HERAB студээс бэлтгэн гаргасан "Стандартгүй Үйлдвэрлэл" нэртэй баримтат кинонд MUST-ийн төлөөлөгчид оролцож, хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, 3L4MOHS төслийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү баримтат кино нь төслийн ач холбогдлыг олон нийтэд сурталчлах нэгэн чухал арга зам болсон юм.

Багш, ажилчдын сургалт

Монгол Улсын Их Сургуулийн Баруун бүсийн сургууль нь багш, ажилтан, оюутнуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулж, мөн төрийн байгууллагуудын ажилтнуудыг хамруулсан сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр 3L4MOHS төслийг амжилттай сурталчилж байна.

Багшийн туршлага, арга зүйн үзэсгэлэн

Өмнөговь Политехник Коллеж багшийн туршлага, арга зүйн үзэсгэлэнд оролцож Монгол дахь насан туршийн боловсрол Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал төслийн хүрээнд сургалтын шинэ аргуудыг ашиглан цахим систем нэвтрүүлэх, ХАБЭА-н сургалтын системыг сайжруулах тогтвортой хөгжлийг дэмжих, эрүүл мэнд, аюулгүй байдлын үйл ажиллагааг танилцуулж, төслөө амжилттай сурталчиллаа.

Өглөөний цай уулзалт

Өмнөговийн Политехник Коллеж насан туршийн боловсролын төв байгуулах хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын төслийн танилцуулга үйл ажиллагааны хүрээнд дугуй ширээний уулзалт болон түншлэгч байгууллагуутай хийсэн өглөөний цай уулзалт дээр төслийн танилцуулан сурталчилсаар байна.

Эдгээр үйл ажиллагаанууд нь 3L4MOHS төслийн хүрээнд Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаархи мэдлэгийг түгээх, төслийн хүрээнд явагдаж буй ажлуудыг олон нийтэд таниулах сурталчлахад чухал хувь нэмэр орууллаа.

iPad with four business persons shaking hands display
iPad with four business persons shaking hands display